“Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь” сэдэвт цахим хэлэлцүүлэг боллоо

2020-12-17 | Уншсан: 557

  Монголын Хуульчдын холбооны Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх асуудал эрхэлсэн хорооноос “Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь” сэдэвт цахим хэлэлцүүлгийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

  Энэхүү хэлэлцүүлэгт Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх, Тамгын газрын дарга Б.Эрдэнэбадрах, Магадлан итгэмжлэх хорооны дарга Х.Сэлэнгэ, тус хорооны гишүүд болон Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Улсын Ерөнхий прокурорын газар, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, “Шихихутуг” их сургууль, “Их засаг” их сургууль, “Отгонтэнгэр” их сургуулийн төлөөлөл тус тус оролцож, саналаа уламжилсан. 

  Хэлэлцүүлэгт оролцогчдын хувьд хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай байгаа гэдэгт санал нэгдсэн бөгөөд энэ чиглэлээр цаашид илүү өргөн хүрээтэйгээр, шат дараалсан үйл ажиллагаануудыг авч хэрэгжүүлэхээр боллоо. 
 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн