ВЕБИНАР СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА

2020-12-11 | Уншсан: 1025

   Манай улсад коронавирусийн халдвар /COVID-2019/ дэгдэж, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоож, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосонтой холбогдуулан хуульчийн үргэлжилсэн сургалтыг танхимын хэлбэрээр явуулах боломжгүй болоод байна.

   Иймд Монголын Хуульчдын холбооноос зайн сургалтын нэгэн төрөл болох “вебинар” сургалтыг 2020 оны 12 дугаар сарын 17, 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Хуульч та сургалтад ЭНД дарж бүртгүүлнэ үү. Сургалтад хамрагдах хуульчдын тоо хязгаартай тул та амжиж бүртгүүлээрэй. 

Сургалтын хөтөлбөр ТАТАХ

Сургалтад хамрагдах зааварчилгаа ТАТАХ

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн