ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД QR КОД ОЛГОХ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

2020-12-02 | Уншсан: 1417

   Монгол Улсын Засгийн газрын 2020 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн 194 дүгээр тогтоолын хавсралтаар хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага болон хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалтыг баталсан бөгөөд уг жагсаалтад шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагааг хамруулсан. Үүний дагуу эдгээр хуульчийн замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгсэлд QR зөвшөөрөл олгох хүсэлтийг Монголын Хуульчдын холбоо хүлээн авч байна. 

   Тус зөвшөөрлийг ажлын шаардлагаар зайлшгүй замын хөдөлгөөнд оролцох хуульчдад олгох бөгөөд хуульчид Та бүхэн ЭНД ДАРЖ хүсэлтээ ирүүлнэ үү. Хүсэлтийг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 14:00 цаг хүртэл хүлээн авна. 

   Монголын Хуульчдын холбоо нь хуульчдаас ирүүлсэн мэдээллийг нэгтгэн Нийслэлийн онцгой комисст уламжлах бөгөөд Нийслэлийн онцгой комисс нь хүсэлтийг судалж, QR кодыг олгох болно. Олгосон QR кодыг www.smartcar.mn цахим хуудасны "covid-19 зөвшөөрөл" хэсэгт хандаж авах боломжтой юм.

   Нийслэлийн онцгой комиссоос дараах шаардлагыг тавьж байгааг анхаарна уу.

  • Орон нутгийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгохгүй;
  • Тээврийн хэрэгсэл өөрийн нэр дээр бүртгэлтэй байх;
  • Зайлшгүй шаардлагатай үед хөдөлгөөнд оролцох;
  • Бусдад дамжуулахгүй байх.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн