МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙДАД ХҮСЭЛТ ХҮРГҮҮЛЛЭЭ

2020-11-17 | Уншсан: 201

   Монгол Улсын Засгийн газраас “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”-ын зэрэгт шилжүүлж, хөл хориог 14 хоногоор сунгаснаар цаг үеийн нөхцөл байдалд тохируулан ажиллах, хууль зүйн салбарын үйл ажиллагааг тасалдалгүй, шуурхай явуулах шаардлага үүссэнтэй холбоотойгоор Монголын Хуульчдын холбооноос холбогдох байгууллагад уриалга хүргүүлж, тус байгууллагын удирдлагуудтай санал солилцон, хамтран ажиллаж байна.

   Мөн үүнтэй холбогдуулан өнөөдөр Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарт хандан 178 дугаар тогтоолын хавсралтад өмгөөллийн үйл ажиллагааг нэмж оруулах, эсвэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд өмгөөллийн үйл ажиллагааг хэрхэх талаар тодорхой чиглэл гаргаж өгөхийг хүссэн агуулга бүхий албан тоотыг хүргүүлээд байгаа билээ.

   Монголын Хуульчдын холбоо нь албан бичиг болон иргэдийн өргөдөл, гомдлыг info@mglbar.mn цахим хаягаар хүлээн авч байна.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн