БУЛГАН АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020-10-26 | Уншсан: 885

  Монголын Хуульчдын холбооны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Г.Оргилоор ахлуулсан ажлын хэсэг 2020 оны аравдугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Булган аймагт ажиллалаа.

   Ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг таниулах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажилласан бөгөөд энэ үеэр Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Мөнхжаргал “Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог” сэдвээр, Улсын Ерөнхий прокурорын газрын Хяналтын прокурор, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа  “Авлига, албан тушаалын гэмт хэргийн зүйлчлэл”, ” Хүүхдийн бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн зохицуулалт, онцлог “ сэдвээр, АШУҮИС-ийн багш, Хууль зүйн ухааны магистр М.Цэрэнбат “Стресс менежмент” сэдвээр тус тус хичээл заасан. Сургалтад Булган аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй  20 гаруй хуульч хамрагдсан бөгөөд хуульчийн үргэлжилсэн сургалтын 3 багц цаг олгосон юм.

   Мөн ажлын хэсэг нь Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Маруушийн Хүрэлбаатар, Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Пүрэвийн Шижиртуяа нарыг Монголын Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг гардуулан өглөө.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн