ОРХОН АЙМГИЙН ХУУЛЬЧИД ХЭРГИЙН МАТЕРИАЛТАЙ ТАНИЛЦАХ АЖЛЫН ӨРӨӨТЭЙ БОЛЛОО

2020-10-22 | Уншсан: 575

   Монголын Хуульчдын холбоо нь Орхон аймаг дахь Шүүхийн Тамгын газартай хамтран тус шүүхийн байранд хуульчид хэргийн материалтай танилцах ажлын өрөөг тохижуулж, нээлтийн ёслолын ажиллагааг 2020 оны аравдугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

   Нээлтэд Монголын Хуульчдын холбооны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Г.Оргил, Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга М.Ганчулуун, Хуульчдын холбооны Орхон аймаг дахь салбарын зохицуулагч Ж.Мөнхсувд болон тус аймгийн хуульчдын төлөөлөл оролцсон.

  Хуульчид шүүхийн байранд ажлын өрөөтэй болсноор шүүх хурлын бэлтгэлээ бүрэн хангах, хавтаст хэрэгтэй нухацтай танилцах, үйлчлүүлэгчтэйгээ ганцаарчлан уулзах, шаардлагатай хууль тогтоомжоо интернэтээр үзэх, шүүх хуралдааны завсарлагаанаар тухлах зэрэг олон давуу талтай юм.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн