ЗАВХАН АЙМГИЙН ХУУЛЬЧИД ХЭРГИЙН МАТЕРИАЛТАЙ ТАНИЛЦАХ АЖЛЫН ӨРӨӨТЭЙ БОЛЛОО

2020-10-20 | Уншсан: 226

   Монголын Хуульчдын холбоо нь Завхан аймаг дахь Шүүхийн Тамгын газартай хамтран тус шүүхийн байранд хуульчид хэргийн материалтай танилцах ажлын өрөөг тохижуулж, нээлтийн ёслолын ажиллагааг 2020 оны аравдугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа.

   Нээлтэд Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Б.Эрдэнэбадрах, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир, Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Эрдэнэтуяа, нотариатч П.Пүрэвжаргал, өмгөөлөгч Б.Алтангэрэл, В.Содномцэрэн, шүүхийн Тамгын газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгч Х.Дорждэрэм, тус аймаг дахь Монголын Хуульчдын холбооны салбар зохицуулагч Д.Энхжаргал болон тус аймгийн хуульчдын төлөөлөл оролцсон.

  Хуульчид шүүхийн байранд ажлын өрөөтэй болсноор шүүх хурлын бэлтгэлээ бүрэн хангах, хавтаст хэрэгтэй нухацтай танилцах, үйлчлүүлэгчтэйгээ ганцаарчлан уулзах, шаардлагатай хууль тогтоомжоо интернэтээр үзэх, шүүх хуралдааны завсарлагаанаар тухлах зэрэг олон давуу талтай юм.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн