ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГӨХ ӨДӨРЛӨГ МАРГААШ НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВҮҮДЭД БОЛНО

2020-10-20 | Уншсан: 155

 Монголын Хуульчдын холбоо нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гаригт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг билээ.

   "Ковид-19" цар тахлын хязгаарлалттай холбоотойгоор иргэдийг олноор цуглуулах боломжгүй байсан тул тусгай дугаарын утас ажиллуулан иргэдэд сар бүр тогтмол зөвлөгөө өгч байсан бол энэ удаагийн өдөрлөгийг маргааш буюу 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 09:00-17:00 цагийн хооронд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, “Баянхошуу”, 6 буудлын “Оргил” салбар, 3, 4 хорооллын эцсийн "Соло молл" худалдааны төвийн 4 давхар болон нийслэлийн харьяа 9 дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд тус тус зохион явуулах гэж байна. 

   Иргэн та өдөрлөгт хүрэлцэн ирснээр иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүлийн эрх зүй, гэрээний эрх зүй зэрэг өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн