ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ АЖЛЫН ХЭСЭГ ГОВЬСҮМБЭР АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2020-10-09 | Уншсан: 1186

  Монголын Хуульчдын холбооны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн  дарга Г.Оргилоор ахлуулсан ажлын хэсэг 2020 оны аравдугаар сарын 07, 08ы өдрүүдэд Говьсүмбэр  аймагт ажиллалаа.

  Ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг таниулах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажиллаж байгаа бөгөөд энэ үеэр Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Мөнхжаргал “Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог”  сэдвээр, Улсын Ерөнхий прокурорын Хяналтын газрын прокурор, доктор Б.Өнөрмаа “Хүүхдийн бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн зохицуулалт, онцлог”, Авлига, албан тушаалын гэмт хэргийн зүйлчлэл сэдвээр, “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгийн тэргүүн С.Баасанбат “Хүний насны мөчлөг, сэтгэл зүйн дархлаа”, Ажлаас халшрах хам шинж “, Ажлын байран дахь харилцааны ёс зүй” сэдвээр  тус тус хичээл заасан. Сургалтад Говьсүмбэр аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй хуульч хамрагдсан бөгөөд хуульчийн үргэлжилсэн сургалтын 3 багц цаг олгосон юм.

  Мөн Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Хишгээгийн Байгалмааг Монголын Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг гардуулан өглөө.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн