Өмгөөлөгчдийн Холбооны  Ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ

2020-09-23 | Уншсан: 541

   Өмгөөллийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасны дагуу Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчид, мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсэгт заасны дагуу Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнд нэр дэвшигч нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/02 дугаар тушаалаар байгуулсан Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлыг зохион байгуулах ажлын хэсэгт дараах бичиг баримтыг ирүүлнэ.

 

1.Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигч:

 

-Товч танилцуулга /боловсрол, ажлын туршлагын талаар тусгана/;

 

-Өмгөөлөгчөөр ажилласан жилийн талаарх эрх бүхий байгууллагын лавлагаа, эсхүл тодорхойлолт;

 

-Мөрийн хөтөлбөр /3 хүртэлх хуудаст багтаана/;

 

-Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэх;

 

-1 хувь “4х6” хэмжээтэй цээж зураг.

 

2.Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнд нэр дэвшигч:

 

-Товч танилцуулга /боловсрол, ажлын туршлагын талаар тусгана/;

 

-Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэх;

 

-1 хувь “4х6” хэмжээтэй цээж зураг.

 

Жич:Нэр дэвшигч нь Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнд давхардуулан нэрээ дэвшүүлэхгүй.

 

  Дээр дурдсан бичиг баримтыг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 08:30 цагаас 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 17:30 цаг хүртэл Хууль зүй, дотоод хэргийн яамны 508, 509 тоотод хүлээн авна.  

 

Холбоо барих утасны дугаар: 51-263502, 51-261953

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн