ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ИХ ХУРАЛ 2020 ОНЫ 10 ДУГААР САРЫН 03 -НЫ ӨДӨР БОЛНО

2020-09-23 | Уншсан: 470

  “Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурал зохион байгуулах тухай” Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны есдүгээр сарын 21-ний өдрийн А/170 дугаар тушаалаар Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлыг 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

 

Тус Их хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ:

1.Өмгөөлөгчдийн Холбооны дүрмийг батлах;

2.Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх нэгдсэн шаардлагыг тогтоох;

3. Өмгөөлөгчдийн Ёс зүйн дүрмийг батлах;

4.Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл болон Мэргэжлийн хариуцлагын хорооны өмгөөлөгч гишүүнийг сонгох;

5.Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчийг сонгох, түүний цалингийн хэмжээг тогтоох;

6.Өмгөөлөгчдийн Холбооны гишүүнчлэлийн хураамжийн хэмжээг тогтоох;

7.Өмгөөлөгчдийн Холбооны шагналыг бий болгох, түүнийг олгох журмыг батлах;

8.Өмгөөлөгчдийн Холбооны Хяналтын зөвлөлийн ажиллах журмыг батлах.

 

ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ИХ ХУРЛЫГ
ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн