БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ХУУЛЬЧИД ХЭРГИЙН МАТЕРИАЛТАЙ ТАНИЛЦАХ АЖЛЫН ӨРӨӨТЭЙ БОЛЛОО

2020-09-21 | Уншсан: 456

    Монголын Хуульчдын холбоо нь Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн Тамгын газартай хамтран тус шүүхийн байранд хуульчид хэргийн материалтай танилцах ажлын өрөөг тохижуулж, нээлтийн ёслолын ажиллагааг 2020 оны есдүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

   Нээлтэд Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Б.Эрдэнэбадрах, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек, Аймгийн ерөнхий прокурор Т.Батсүх, Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга С.Алтай, өмгөөлөгч А.Серикжан болон хуульчдын төлөөлөл оролцсон юм.

  Хуульчид шүүхийн байранд ажлын өрөөтэй болсноор шүүх хурлын бэлтгэлээ бүрэн хангах, хавтаст хэрэгтэй нухацтай танилцах, үйлчлүүлэгчтэйгээ ганцаарчлан уулзах, шаардлагатай хууль тогтоомжоо интернэтээр үзэх, шүүх хуралдааны завсарлагаанаар тухлах зэрэг олон давуу талтай юм.

   Хэргийн материалтай танилцах өрөөг тохижуулж, үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжоор хангаж, дэмжлэг үзүүлсэн Баян-Өлгийн аймгийн шүүхийн Тамгын газрын дарга Б.Ерханат болон тус шүүхийн хамт олонд талархал илэрхийлье.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн