ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ АЖЛЫН ХЭСЭГ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2020-09-21 | Уншсан: 807

   Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Б.Эрдэнэбадрахаар ахлуулсан ажлын хэсэг 2020 оны есдүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд Баян-өлгий аймагт ажиллалаа.

    Ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг таниулах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажиллаж байна. Тодруулбал, шүүгч Ц.Мөнхзул “Татварын хууль тогтоомжийн шинэчлэлт”, “Орон нутгийн сонгуулийн маргаан, хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог”, “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр, прокурор Г.Оюунболд “Эрүүгийн хууль тогтоомжид орсон нэмэлт, өөрчлөлт”, ”Зөрчлийн тухай хууль тогтоомжид орсон нэмэлт, өөрчлөлт“, ”Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг зөрчлийг шийдвэрлэх нь”,  “Цахим гэмт хэрэг” сэдвээр, "Монгол өрх" сэтгэл зүйн хүрээлэнгийн тэргүүн С.Баасанбат “Хүний насны мөчлөг, сэтгэл зүйн дархлаа”, Ажлаас халшрах хам шинж “, ”Ажлын байран дахь харилцааны ёс зүй”, “Атгасан гар мэт хамт олон” сэдвээр тус тус хичээл заасан. Сургалтад Баян-Өлгий аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 55 хуульч хамрагдсан бөгөөд хуульчийн үргэлжилсэн сургалтын 3 багц цаг олгосон юм.

   Мөн Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Батбайн Мангилик, өмгөөлөгч Хатраны Бакен нарыг Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг гардуулан өглөө.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн