УВС АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020-09-17 | Уншсан: 906

    Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын  дарга Б.Эрдэнэбадрахаар ахлуулсан ажлын хэсэг 2020 оны есдүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд Увс  аймагт ажиллалаа.

    Ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг таниулах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажиллаж байна. Тодруулбал, шүүгч Ц.Мөнхзул “Татварын хууль тогтоомжийн шинэчлэлт”, “Орон нутгийн сонгуулийн маргаан, хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр, прокурор Г.ОюунболдЭрүүгийн хууль тогтоомжид орсон нэмэлт, өөрчлөлт, Зөрчлийн тухай хууль тогтоомжид орсон нэмэлт, өөрчлөлт, ”Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг зөрчлийг шийдвэрлэх нь”,  “Цахим гэмт хэрэг” сэдвээр, "Монгол өрх" сэтгэл зүйн хүрээлэнгийн тэргүүн С.Баасанбат “Хүний насны мөчлөг, сэтгэл зүйн дархлаа”, Ажлаас халшрах хам шинж “, Ажлын байран дахь харилцааны ёс зүй, Атгасан гар мэт хамт олон” сэдвээр тус тус хичээл заасан. Сургалтад Увс аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 40 орчим хуульч хамрагдсан бөгөөд хуульчийн үргэлжилсэн сургалтын 3 багц цаг олгосон юм.

   Мөн Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Лхамсүрэнгийн Алтан, Увс аймгийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллгаанд хяналт тавих хяналтын прокурор Ясимханы Дина нарыг Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг гардуулан өглөө.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн