ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧИД ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ӨМГӨӨЛӨГЧ БОЛОН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ СУРГАГЧ БАГШААР БЭЛТГЭЖ БАЙНА

2020-09-14 | Уншсан: 580

   Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх үйлчилгээ” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг 2020 оны есдүгээр сарын 14-18 хооронд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.

  Тус сургалтаар эрх зүйн туслалцаа үзүүлдэг Монголын Хуульчдын холбооны  өмгөөлөгчид, эрх зүйн анхан шатны зөвлөгөө өгдөг Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгчид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрх зүйн хөтөч нар,  их сургуулийн хууль зүйн клиник төвийн багш нар болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын мэргэжилтэн нараас бүрдсэн нийт 30 оролцогчийг сургагч багшаар бэлтгэж байгаа бөгөөд тэд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид хохирогч төвтэй арга зүйгээр үйлчилгээ үзүүлэхэд мэргэших  болно.

   Энэхүү сургалтад хамрагдахаар Монголын Хуульчдын холбооны гишүүн 15 хуульч хүсэлт ирүүлснээс 5 хуульчийг сонгон шалгаруулж, сургагч багшаар бэлтгэж буй юм.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн