ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ АЖЛЫН ХЭСЭГ СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2020-09-10 | Уншсан: 584

   Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарсаар ахлуулсан ажлын хэсэг 2020 оны есдүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллалаа.

  Ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг таниулах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажилласан. Тодруулбал, шүүгч С.Энхбаяр “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа, түүний эрх зүйн зохицуулалт” сэдвээр, шүүгч Ц.Мөнхзул “Татварын хууль тогтоомжийн шинэчлэлт” сэдвээр, прокурор Г.Оюунбаяр “Монгол Улс дахь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт” сэдвээр, хуульч Ц.Азбаяр “Хуульчийн багаар хамтран ажиллах чадвар”, “Хуульчийн илтгэх урлаг, ятган үнэмшүүлэх чадвар” сэдвээр  тус тус хичээл заасан. Сургалтад Сэлэнгэ аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 35 хуульч хамрагдсан бөгөөд хуульчийн үргэлжилсэн сургалтын 3 багц цаг олгосон юм.

   Мөн Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Гөлгөөгийн Давааренчин, өмгөөлөгч Лхамсүрэнгийн Доржпүрэв нарыг Монголын Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг гардуулан өглөө. Түүнчлэн ажлын хэсэг нь "Хөгжлийн шийдэл" ТББ-тай хамтран “Төрөөс гарах шийдвэр, түүний төрөл, үр дагавар”, “Хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх захирлын харилцааны зохицуулалт” сэдэвт сургалтыг Сэлэнгэ аймгийн төрийн бус байгууллагын төлөөлөл, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зохион байгуулсан юм.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн