"ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙ: ТУСГАЙ АНГИ" НОМЫГ ШИНЭЧЛЭН ХЭВЛҮҮЛЖЭЭ

2020-07-31 | Уншсан: 96

   Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч, сургагч багш, Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор, цагдаагийн хошууч Б.Энхболд, доктор, дэд профессор, цагдаагийн дэд хурандаа С.Гантулга нарын “Эрүүгийн эрх зүй: тусгай анги” сурах бичгийн нэмж засварласан 2 дахь хэвлэл хэвлэлтээс гарлаа.
Энэхүү сурах бичиг нь Монгол Улсын эрдэмтдийн эрүүгийн эрх зүйн тусгай ангиар бичсэн 6 дахь, Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтдийн 2 дахь, 2015 оны Эрүүгийн хуулийн агуулга, үзэл баримтлалд нийцүүлэн бичигдсэн анхны үндсэн сурах бичиг юм.

   Хоёр дахь хэвлэлд 2018 оноос хойш Монгол Улсын Их хурлаас баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 5 удаагийн хуулийн агуулга, үзэл баримтлалыг тусгаж, тайлбарлажээ.

    “Эрүүгийн эрх зүй: тусгай анги” сурах бичиг нь хуулийн их, дээд сургуулиудад заагддаг “Эрүүгийн эрх зүй: тусгай анги” хичээлийн хөтөлбөрийн агуулгыг бүрэн багтаасан бөгөөд их, дээд сургуулийн профессор багш, суралцагч, магистрант, докторант, практик байгууллагын ажилтнууд, эрүүгийн эрх зүйг сонирхон судлаач хэн бүхэнд зориулагдаж буй юм.
ТУС НОМЫГ ХЗҮХ-ИЙН НОМЫН ДЭЛГҮҮР, "ИНТЕРНОМ" ДЭЛГҮҮРЭЭС ХУДАЛДАН АВАХ БОЛОМЖТОЙ.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн