ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЗҮЙГЭЭР МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

2020-09-02 | Уншсан: 787

    Монголын Хуульчдын холбооны Эдийн засгийн эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн хурал 2020 оны наймдугаар сарын 28-ны өдөр болсон. Хуралд тус хорооны тэргүүн Л.Түвшинцэнгэл, Удирдах зөвлөлийн гишүүн А.Доржготов, Б.Баяраа, З.Хүрэлсүх, Ш.Энхтөр, Ж.Эрд‎‎энэбилэг, Т.Батжаргал нар оролцож, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

1. Эдийн засгийн эрх зүйн талаар нэгдсэн ойлголттой болох нь одоогийн хуульчдад нэн шаардлагатай байгаа тул Сургалтын хороотой хамтран эдийн засгийн эрх зүйгээр мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулж, сургалт явуулахаар болов.

2. Улсын Их Хурлаас 2020 оны наймдугаар сарын 28-ны өдөр баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийн хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтран онол, практикийн хэлэлцүүлгийг 2020 оны аравдугаар сард багтаан зохион байгуулахаар боллоо.

3. Эдийн засагт ээлтэй хууль эрх зүйн орчин бий болгох зорилгоор Монголын банкны холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тус тус шийдвэрлэлээ.  

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн