МЭДЭГДЭЛ

2020-08-25 | Уншсан: 1533

    Хуульч нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхдээ Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т заасны дагуу Хуульчдын холбооны гишүүн байж, гишүүний татвар төлөх үүрэгтэй. Энэхүү үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гурван сар дараалан биелүүлээгүй тохиолдолд Хуульчдын холбоо тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээ авахаар буюу хуулийн хэрэгжилтийг хангуулахаар ажиллаж байна.  

   Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт гаргахын өмнө, эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гишүүний татвараа төлөөгүй хуульчдаас тайлбар авах, сонсох ажиллагааг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл явуулна.

    Иймд дээрх хугацаанд холбогдох тайлбар, санал ирүүлээгүй, үүргийн гүйцэтгэлээ хангаагүй хуульчдын Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгохыг үүгээр мэдэгдэж байна.

Холбоо барих утас: 70116007, 70116008

 

Татвар төлөх дансны дугаар:

Хаан банк: 5027705095

Төрийн банк: 343100167550

Улаанбаатар хотын банк: 2621000095

Голомт банк: 1105083257

(Хуульч Та татвараа төлөхдөө овог нэр, регистрийн дугаараа заавал бичнэ үү.)                                                 

 

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн