ӨМГӨӨЛЛИЙН НӨХӨРЛӨЛҮҮДИЙН АНХААРАЛД

2020-08-10 | Уншсан: 2129

 

Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсантай холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн этгээд нь тухайн хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөрт багтаан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлнэ.” гэж заасан бөгөөд тус хугацаанд эцсийн өмчлөгчийн мэдээллээ бүртгүүлээгүй хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 15.23 дугаар зүйлд заасны дагуу торгуулийн арга хэмжээ оногдуулахаар заажээ.

            Үүнтэй холбоотойгоор Монголын Хуульчдын холбооноос гаргасан хүсэлтийн дагуу 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдүүдийн эцсийн өмчлөгчийг бүртгэхээр болоод байна.

Иймд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлүүд эцсийн өмчлөгчийн мэдээллээ тухайн өдөр болон тогтоосон хугацаанд улсын бүртгэлд бүртгүүлэхийг хүсье.

Жич: Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийн маягтыг /УБ-12 маягт/ доорх линкээр татаж авна уу.

https://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн