МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ӨНӨМӨНХ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАРТ БАЯР ХҮРГЭЛЭЭ

2020-07-31 | Уншсан: 2013

     Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр  Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх уулзаж, баяр хүргэн ажлын өндөр амжилт хүсэв.

     Тус уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Монголын Хууьчдын холбооны Зөвлөлийн гишүүд болох Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр, Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Хяналт, шинжилгээ үнэлгээ, сургалтын хэлтсийн дарга Б.Бат-Орших,  МУИС-ын Хууль зүйн сургуулийн багш Т.Мөнх-Эрдэнэ, Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны дарга Н.Баасанжав, өмгөөлөгч Д.Оросоо, Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс нар оролцсон бөгөөд  цаашид хууль зүйн салбарын хууль тогтоомжийн шинэчлэлийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлыг  ярилцлаа.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн