ХУУЛЬЧДЫГ “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ЭЭР ШАГНАЛАА

2020-06-29 | Уншсан: 520

   "Хуульчдын өдөр”-ийг тохиолдуулан Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2020 оны зургадугаар сарын 26-ны өдрийн 140 дүгээр тушаалаар хүний эрхийг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох хүндтэй үүргээ нэр төртэй гүйцэтгэж яваа хуульчдыг Монголын Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасан.

   Тодруулбал, Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж, хуульчийн нэр хүндийг өндөрт өргөж, Монголын Хуульчдын холбоо болон хууль зүйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн Монголын Хуульчдын холбооны гишүүн, Нийслэлийн Прокурорын газрын Хяналтын прокурор Базарын Бүжинлхам, Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, Монголын Нотариатчдын танхимын ерөнхийлөгч Ренчиндоржийн Онончимэг, Иргэний эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Ганболдын Цолмонгэрэл, өмгөөлөгч Шагдарын Бадмаараг нарыг Монголын Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг өнөөдөр гардуулан өгсөн юм. 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн