СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА

2020-06-26 | Уншсан: 772

   Олон Улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (IDLO) нь Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр “Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” төслийг 2019-2022 онд хэрэгжүүлж байгаа билээ.

   Монголын Хуульчдын холбоо нь ОУХЭЗБ-тай хамтын ажиллагааны хүрээнд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдын эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд өмгөөлөгчийн чадвар, мэдлэгийг нэмэгдүүлж, энэ чиглэлээр мэргэшсэн өмгөөлөгч-сургагч багш бэлтгэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

     Тус төслийн хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод эрх зүйн туслалцаа, холбон зуучлах үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын төлөөллийг сургагч багшаар бэлтгэх бөгөөд сургагч багш бэлтгэх сургалт 2020 оны 08 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах юм. Сургалтад оролцох өмгөөлөгчид та бүхнийг материалаа ирүүлэхийг урьж байна.

Өмгөөлөгчид тавигдах шаардлага:

  1. Сургагч багшид сайн дурын үндсэн дээр нэрээ дэвшүүлсэн, цаашид сургагч багшаар ажиллах эрмэлзэл, итгэл үнэмшилтэй байх (заавал хангах);

  2. Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;

  3. Сургалтын хөтөлбөрт дурдсан нэг буюу түүнээс дээш сэдвийн дагуу ажиллаж байсан практик туршлагатай байх;

  4. Бичиг баримт боловсруулах, бусадтай ажиллах, удирдан чиглүүлэх чадвартай бөгөөд мэргэжлийн ёс зүйг сахидаг байх;

  5. Орон нутагт сургалтад багшлах боломжтой байх;

  6. ГБХ-ийн хохирогчдод эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай байх;

  7. ГБХ-ийн асуудлаар цаашид үргэлжлүүлэн сурах, судалгааны ажил хийх хувийн төлөвлөгөөтэй байх;

  8. Гадаад хэлний мэдлэгтэй байх.

Бүрдүүлэх материал:

1. Сургалтад хамрагдах сонирхлоо илэрхийлсэн хүсэлт

2. Товч анкет

    Сургалтад хамрагдах хүсэлтэй өмгөөлөгчид 2020 оны зургадугаар сарын 29-ний өдрийн 16:00 цагаас өмнө Хуульчдын холбооны Сургалтын хороо хариуцсан мэргэжилтэн А.Хуланд холбогдох материалуудыг hulanlucky@gmail.com и-мэйл хаягаар ирүүлнэ үү.

   Хүний тоо хязгаартай.

   Сургалтын хөтөлбөрийг ЭНД ДАРЖ татаж авна уу!

    Дэлгэрэнгүй мэдээллийг 70116065 утсаар холбогдож авна уу.  

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн