“ХУУЛЬЧДЫН ФОРУМ-2020”-ЫГ ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ХОЙШЛУУЛЛАА

2020-06-22 | Уншсан: 152

   Монголын Хуульчдын холбоо нь нийгэм, иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, тэдгээрийг шийдвэрлэх тодорхой санал, санаачилга гаргаж хуульчдын дуу хоолойг нийгэм болон бодлого тодорхойлогчдод хүргэх, хуульчдын мэргэжлийн нэр хүнд, бахархлыг дээшлүүлэх зорилгоор “Хуульчдын форум” үйл ажиллагааг жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн.

   Хуульчдын холбооны 2020 оны ерөнхий төлөвлөгөөнд “Хуульчдын форум”-ыг 2020 оны зургадугаар сард зохион байгуулахаар тусгаад байсан билээ. Гэвч коронавирусийн тархалт буурахгүй байгаатай холбогдуулан Улсын онцгой комиссын шийдвэрээр хорио цээрийн дэглэмийг сунгасаар байгаа тул “Хуульчдын форум-2020”-ыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн