МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ, ШҮҮГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ, САХИЛГА, ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ, ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛҮҮДИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

2020-04-23 | Уншсан: 1647

   Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор Шүүхийн багц хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн билээ. 

   Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг үзэл санаа, зорилгынх нь дагуу хэрэгжүүлэх, шүүх эрх мэдлийн хүрээнд тулгамдаж байгаа асуудлуудыг оновчтой шийдвэрлэх үр нөлөө бүхий хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2020 оны нэгдүгээр сарын 02-ны өдрийн 01, 02 дугаар тушаалаар Шүүхийн тухай багц хуулийг шинэчлэн боловсруулах болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, санал, дүгнэлт өгөх ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгүүдээс хуулийн төслүүдийг боловсруулж, Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилсан юм.

   Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас холбогдох ажиллагааг хийж, Монгол Улсын шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.04.23) өргөн барилаа.

    Шүүхийн багц хуулийг шинэчлэхдээ “Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг тууштай баримтлах, Үндсэн хуулийн мөрдөгдөж байгаа зохицуулалтуудад захирагдах, хуулийг хуульчдаас гадна иргэн, хуулийн этгээдийн хэрэглээнд нийцүүлэх, өнгөрсөн хугацааны алдаа, оноо, шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус байдлыг хангахад учирч байгаа эдийн засгийн болон бусад хүндрэл, бэрхшээлийг цогцоор нь харж, нэг мөр шийдвэрлэх шаардлагыг хатуу баримтлах нь зүйтэй" гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж буй юм.

    Өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон тэдгээрийн үзэл баримтлал, нэгтгэсэн танилцуулгыг ЭНД дарж үзнэ үү.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн