ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ СОНГОХ СОНГУУЛЬ 2020 ОНЫ 05 ДУГААР САРЫН 04-НД ЭХЭЛНЭ

2020-04-17 | Уншсан: 1015

   Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/45 дугаар тушаалаар баталсан “Өмгөөлөгчдийн Холбооны Их хурлын төлөөлөгч сонгох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1-д заасныг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлын төлөөлөгчид нэр дэвших, төлөөлөгч сонгох сонгуулийн цахим санал хураалтын товыг дараах байдлаар тогтоожээ. Үүнд:

  • Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлын төлөөлөгчид нэр дэвших хугацааг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 08:00 цагаас 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 22:00 цаг хүртэл;
  • Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлын төлөөлөгч сонгох сонгуулийн цахим санал хураалтыг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 08:00 цагаас 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 22:00 цаг хүртэл явуулахаар тогтоосон байна.

    Өмгөөлөгч нь www.mojha.gov.mn цахим хуудаст байршуулсан “ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ИХ ХУРАЛ” хэсэгт хандаж, “Цахим сонгууль” цэсэд нэвтэрснээр Их хурлын төлөөлөгчид нэр дэвших, нэр дэвшигчдээс Их хурлын төлөөлөгчийг сонгох эрхээ хэрэгжүүлэх боломжтой. Иймд Та бүхэн цахим системд байршуулсан өмгөөлөгчдийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэх болон өмгөөллийн үйл ажиллагаа явуулж буй харьяалал зэрэг бусад мэдээллээ үнэн зөв эсэхэд хяналт тавьж,  холбогдох гомдлоо нэр дэвших ажиллагаа эхлэхээс гурав хоногийн өмнө Ажлын хэсэгт гаргах эрхтэй юм. 

  Өмгөөлөгчид Та бүхэн Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлын төлөөлөгчид нэр дэвших, төлөөлөгч сонгох сонгуулийн цахим санал хураалтад идэвхтэй оролцоно уу.

  • Өмгөөлөгчдийн Холбооны Их хурлын төлөөлөгч сонгох журамтай ЭНД дарж танилцана уу! 
  • Их хурлын төлөөлөгчийг сонгох цахим систем ашиглах зааврыг ЭНД дарж татаж авна уу!
  • Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу!

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн