МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИУДЫГ ЭМХЭТГЭН ХЭВЛҮҮЛЖЭЭ

2020-04-09 | Уншсан: 842

   Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (S.J.D)., дэд профессор А.Бямбажаргал, багш Б.Батбаяр нар хамтран Монгол Улсын Үндсэн хуулиуд эмхэтгэн хэвлүүлжээ. 

Та бүхэн Монгол Улсын Үндсэн Хуулиуд эмхтгэлийг ашигласнаар Монгол Улсын бүхий л Үндсэн хуулиуд, тэдгээртэй холбогдох бусад хууль тогтоомжуудтай нэгэн зэрэг танилцах боломжтой юм. Тус эмхтгэлд дараах зүйлс багтжээ:

• 1924 оны Анхдугаар Үндсэн хууль болох Бүгд Найрамдах Монгол Ард улсын Үндсэн хууль;

• 1940 оны БНМАУ-ын Үндсэн хууль ба түүнд орсон бүх нэмэлт, өөрчлөлт (95 зүйлтэй);

• 1949 оны БНМАУ-ын Үндсэн хууль буюу агуулгын хувьд 1940 оны Үндсэн хуулийг ялгаатай бөгөөд 108 зүйл болж хэвлэгдсэн эх хувь;

• 1960 оны БНМАУ-ын Үндсэн хууль түүний бүх нэмэлт, өөрчлөлт;

• 1990 оны БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль (шинэ Ардчилсан хуулийн угтал болсон хууль);

• 1992 оны Анхны ардчилсан Үндсэн хууль (өөрчлөлт орохоос өмнөх хувилбар);

• 1992 оны Үндсэн хуулийн хавсралт хууль буюу БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай хууль;

• 2000 оны нэмэлт, өөрчлөлт;

• 2019 нэмэлт, өөрчлөлт ба Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих тухай хууль;

• Одоо хүчин төгөлдөр үйлчилж 2020 он 5 дугаар сарын 25-аас дагаж мөрдөх Үндсэн хууль.

Үнэ: 24000 төгрөг. Улаанбаатар хот дотор хүргэлт үнэгүй. Орон нутаг руу илгээх боломжтой. Та захиалахыг хүсвэл 80206667 дугаарт холбогдоно уу.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн