ВЕБИНАР СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА

2020-04-03 | Уншсан: 1043

    Монголын Хуульчдын холбооны Сургалтын хорооноос хуульчийн үргэлжилсэн сургалтын 2020 оны төлөвлөгөө, чиглэлийг хуульчдаас ирүүлсэн саналыг үндэслэн баталж, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангасан. Гэвч дэлхий даяар шинэ төрлийн коронавирусийн халдвар /COVID-2019/ дэгдэж, Монгол Улс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоож, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосонтой холбогдуулан хуульчийн үргэлжилсэн сургалтыг танхимын хэлбэрээр явуулах боломжгүй болоод байна.

   Иймд Монголын Хуульчдын холбооноос зайн сургалтын нэгэн төрөл болох “вебинар” сургалтыг хуульчийн үргэлжилсэн сургалтад нэвтрүүлж, хуульчдыг үргэлжилсэн сургалтын багц цагаа хангах нөхцөл боломжийг бүрдүүллээ.

   Зайн сургалт (вебинар) нь дэлхий дахинаа хурдацтайгаар хөгжиж байгаа бөгөөд хөл хорио тогтоосон нөхцөл байдалд нэн тохиромжтой сургалтын арга хэлбэр юм. Өөрөөр хэлбэл, та интернэтэд холбогдох боломжтой төхөөрөмжийг (гар утас, нөүтбүүк, компьютер) ашиглан гэрээсээ, ажлаасаа гээд байршил хамаарахгүйгээр сургагч багштай холбогдож, асуулт асууж харилцах боломжтой юм.

    Хуульчдын холбооны анхны вебинар сургалт 2020 оны 04 дүгээр сарын 15, 16-нд явагдах бөгөөд та сургалтад бүртгүүлэх бол ЭНД дарж эсвэл 70116065 утсаар Сургалтын хорооны мэргэжилтэн (Б.Энхзаяа)-тэй холбогдоно уу. Сургалтад хамрагдах хуульчдын тоо хязгаартай тул та амжиж бүртгүүлээрэй. 

Сургалтын хөтөлбөр ТАТАХ

Сургалтад хамрагдах зааварчилгаа ТАТАХ

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн