ВИДЕО СУРГАЛТАД ХАМРАГДАЖ СУРГАЛТЫН БАГЦ ЦАГАА ХАНГАХ БОЛОМЖТОЙ

2020-03-26 | Уншсан: 1498

   Монголын Хуульчдын холбооны Сургалтын хорооноос хуульчийн үргэлжилсэн сургалтын 2020 оны төлөвлөгөө, чиглэлийг хуульчдаас ирүүлсэн саналыг үндэслэн баталж, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангасан. Гэвч дэлхий даяар шинэ төрлийн коронавирусийн халдвар /COVID-2019/ дэгдэж, Монгол Улс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоож, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосонтой холбогдуулан хуульчийн үргэлжилсэн сургалтыг танхимын хэлбэрээр явуулах боломжгүй болоод байна.

   Иймд хуульчид Та бүхэн Монголын Хуульчдын холбооны www.mglbar.mn цахим хуудаст байршуулсан дараах видео сургалтуудыг судалж сургалтын багц цагаа хангана уу!

   Мөн Хуульчдын холбооноос сургалтын агуулга, төрөл, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Олон Улсын байгууллагуудтай хамтран дижитал сургалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

  Тухайлбал, Монголын Хуульчдын холбооноос Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Залуу хуульчдыг чадавхжуулах замаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд нийт 10 дижитал (аудио, видео) хичээлийг цувралаар бэлтгэж, 2020 оны хоёрдугаар улиралд багтаан холбооны цахим хуудаст байршуулах юм.

   ВИДЕО ХИЧЭЭЛ ҮЗЭХ

   Видео хичээл үзэх зааварчилгааг ЭНД ДАРЖ татаж авна уу!

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн