АМЕРИКИЙН ХУУЛЬЧДЫН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2020-02-18 | Уншсан: 1032

   Монголын Хуульчдын холбооны удирдлагууд АНУ-ын Хуульчдын холбооны “Эрх зүйт ёс санаачилга” байгууллагын зөвлөх, Олон Улсын боловсролын хөтөлбөрийн удирдагч хатагтай Жесси Танненбаумыг 2019 оны есдүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтын үеэр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах талаар санал солилцсон билээ.

   Тус саналыг баталгаажуулж, Монголын Хуульчдын холбоо Америкийн Хуульчдын холбоотой 2020 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ.

  Хамтын ажиллагааны хүрээнд талууд хууль зүйн боловсрол олгох, хууль тогтоомж боловсруулах, хууль эрх зүйн мэдээлэл солилцох, хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх, магадлан итгэмжлэх шинжээчдийг бэлтгэх зэрэг асуудлаар харилцан туршлага судалж, хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн