Монгол Улсын шүүхийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн төсөлд санал авч байна

2020-02-17 | Уншсан: 1307

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор 2012 онд батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг нэгтгэн Монгол Улсын шүүхийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулаад байна.

   Хуульчид Та бүхэн тус хуулийн төсөлтэй танилцаж, үндэслэл бүхий саналаа ирүүлнэ үү. Саналыг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл nominbaterdene92@gmail.com цахим хаягаар болон Хуульчдын холбооны 403 тоотод хүлээн авна. Та бүхний саналыг нэгтгэн хууль санаачлагчдад хүргүүлэхээр ажиллаж байна.

Холбоо барих: 70116004

  1. Хуулийн төсөл ТАТАХ

  2. Үзэл баримтлал ТАТАХ

  3. Танилцуулга ТАТАХ

  4. Дагалдах хуулиуд ТАТАХ

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн