Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон Хүнд нөхцөл байдал

2020-02-11 | Уншсан: 2752

   Талууд хоорондоо гэрээний үүрэг биелүүлэх, биелүүлж байх явцад талуудын хүсэл зориг, хяналтаас гадуур, урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал бий болсон тохиолдолд МҮХАҮТанхимаас “Force majeure” буюу Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон “Hardship” буюу Хүнд нөхцөл байдал”-ын баталгаа гаргаж өгдөг. 

   “Баталгаа” гаргуулахыг хүсэгч хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага МҮХАҮТ-д дараах материалыг бүрдүүлж өгнө. Үүнд:

  1. Баталгаа гаргуулах тухай хүсэлт 

  2. Гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /монгол хэлээр/

  3. Аж ахуйн нэгж бол улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар

  4. Тухайн нөхцөл байдлыг нотлох бусад баримт бичиг

Force majeure /Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл/ болон Hardship /Хүнд нөхцөл байдал/-ын баталгаа гаргах журам /ТАТАХ/

Холбоо барих:

МҮХАҮТ, Хэрэглэгч үйлчилгээний газар
Утас: (976) 77277070-3
Цахим шуудан: export@mongolchamber.mn

Эх сурвалж: https://www.mongolchamber.mn/p/19

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн