ОЛОН УЛСЫН УЛААН ЗАГАЛМАЙН ХОРООНЫ БЭЭЖИН ДЭХ ЗҮҮН АЗИЙН БҮСИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ДАРГА ЖАК ПЕЛЛЭГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2020-01-24 | Уншсан: 654

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх Олон Улсын Улаан загалмайн хорооны Бээжин дэх Зүүн Азийн бүсийн төлөөлөгчийн газрын дарга Жак Пеллэ, Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Захиргаа, удирдлагын газрын дарга Э.Энхтайван нарыг 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч уулзлаа.

   Уулзалтаар Монгол Улсад Олон Улсын хүмүүнлэгийн эрх зүйг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Улаан загалмайн хорооноос байгуулсан Мэргэжлийн багийн үйл ажиллагаа болон цаашид хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцсон. Тодруулбал, хамтарсан сургалтуудыг зохион байгуулахаар ярилцсан бөгөөд Олон Улсын Улаан загалмайн хорооноос сургагч багш нарыг Монголд урьж сургалт зохион байгуулах боломжтойгоо илэрхийлсэн юм. 

   Ноён Жак Пеллэ нь 2019 оны есдүгээр сараас эхлэн Олон Улсын Улаан загалмайн хорооны Бээжин дэх Зүүн Азийн бүсийн төлөөлөгчийн газрын даргаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд тус төлөөлөгчийн газар нь БНХАУ, Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Улсыг хамаардаг юм.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн