“ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЁС” СЭТГҮҮЛИЙГ ЗАХИАЛАН УНШИХЫГ УРИАЛЖ БАЙНА

2020-01-21 | Уншсан: 802

   Хууль зүйн үндэсний хүрээлэн нь хууль зүйн эрдэм шинжилгээ, судалгаа, онол практикийн “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийг 2003 оноос эрхлэн гаргаж байгаа бөгөөд тус сэтгүүлд Монгол Улсын болон гадаад орнуудын эрх зүйн тогтолцоо, хөгжлийн чиг хандлага, хууль тогтоомжийн хэрэгжилт, үр нөлөөний талаарх эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны тойм, практик орчинд хийсэн дүн шинжилгээ, шинжлэх ухааны тайлбар, бүтээлийн шүүмж, орчуулгын бүтээл зэргийг хэвлэн нийтэлдэг билээ.

   Жилд “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн таван дугаар (монгол хэлээр 4, англи хэлээр 1) хэвлэгдэн гардаг бөгөөд Монгол Улсын хууль зүйн салбар дахь англи хэлээр хэвлэгдэн гардаг мэргэжлийн цөөн сэтгүүлийн нэг юм.

   Сэтгүүлийн редакц нь гадаад дотоодын эрдэмтэн судлаачид, хуульчид, бусад идэвхтэн бичигчтэй хамтран ажилладгийн зэрэгцээ тус сэтгүүлд нийтлэгдсэн эрдэм шинжилгээний бүтээлд эрдэм шинжилгээний болон хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цаг тооцдог.

   Хуульчид Та бүхнийг хууль дээдлэх болон шударга ёсыг нийгэмд төлөвшүүлэхэд онол, практикийн ач холбогдол бүхий тус сэтгүүлд бүтээлээ нийтлүүлэхийн зэрэгцээ тогтмол захиалан уншихыг уриалж байна.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн