Монголын Хуульчдын холбооны Зөвлөл хуралдлаа

2019-12-26 | Уншсан: 1450

   Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн ээлжит бус хурал 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр боллоо. Хуралдаанд Зөвлөлийн 48 гишүүнээс 40 нь хүрэлцэн ирж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

  1. Бүрэн эрхийн хугацаан нь дууссан Хуульчдын холбооны Хяналтын зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, шүүгчийн төлөөлөл болох Б.Мөнхжаргал, Ц.Одмаа,  прокурорын төлөөлөл болох О.Машбат, өмгөөлөгчийн төлөөлөл болох Б.Дашдорж нарыг Хяналтын зөвлөлийн гишүүнээр томиллоо.
  2. Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны төлөөлөл болох Ц.Оюунбилэг, Э.Энэбиш, бусад хорооны төлөөлөл болох П.Баяр, Д.Түвшинтамир нарыг Монголын Хуульчдын холбооны Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хорооны гишүүнээр сонголоо.
  3. Хуульчдын холбооны 2020 оны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болон үйл ажиллагааны төлөвлөгөө, 2020 оны төсөв, Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталлаа.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн