ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЗҮЙГЭЭР МЭРГЭШСЭН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ БОЛЛОО

2019-12-20 | Уншсан: 246

   Монголын Хуульчдын холбоо нь “Глоб интернэшнл” төрийн бус байгууллага, Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран хэвлэл мэдээллийн эрх зүйгээр мэргэшсэн сургагч багш бэлтгэх шаталсан сургалтыг 2019 оны 12 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд зохион байгууллаа.

   Монголын Хуульчдын холбоо, “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, хуульчдад хэвлэл мэдээлэл, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах тухай Монгол Улсын нэгдэн орж, соёрхон баталсан олон улсын гэрээ, конвенцын талаар сургалт зохион байгуулж, сургагч багш бэлтгэх, хэвлэл мэдээллийн эрх зүйн орчинг сайжруулах, хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр мониторингийн судалгаа хийх зэрэг олон ажлыг хэрэгжүүлэхээр тохиролцсон билээ.

   Санамж бичгийн хүрээнд хэвлэл мэдээллийн эрх зүйгээр мэргэшсэн сургагч багш бэлтгэх ажлыг 2018 оноос эхлүүлсэн бөгөөд “Глоб интернэшнл” төв, Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран шаталсан сургалтуудыг зохион байгуулж, 10 гаруй сургагч багшийг бэлтгээд байна.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн