"ХҮНИЙ ЭРХИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ"-Д ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЖ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2019-12-18 | Уншсан: 721

  Ази, Номхон далайн бүсийн хуульчдын холбооноос 2 дахь удаа зохион байгуулж буй “Хүний эрхийн чуулга уулзалт”-ыг Балба/Непал/ Улсын Катманду хотод Непалын Хуульчдын холбооны дэмжлэгтэйгээр “Хүний эрх-Ухралтаас сэргээн босголт, шинэчлэлт хүртэл ” сэдвийн хүрээнд 2020 оны гуравдугаар сарын 07-08-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

   Хуульчдын холбооны гишүүн эрхэм хуульч /англи хэлний өндөр мэдлэгтэй/ та бүхнийг тус чуулга уулзалтад дараах сэдвүүдийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэн оролцохыг урьж байна.

  1. Хүний эрх ба ялгаварлан гадуурхахгүй байх тухай / эмэгтэйчүүд / ЛГБТ
  2. Цагаач ажилчдын ба дүрвэгсдийн талаарх асуудал
  3. Шилжилтийн үе дэх хүний эрхийн асуудал
  4. Хүний эрх ба хүрээлэн буй орчин, цаг агаарын өөрчлөлт
  5. Хүний эрхийн үндэсний комисс зэрэг Хүний эрхийн агентлагуудын бие даасан байдал, үр нөлөө
  6. Хүний эрхийн тулгамдсан асуудал
  7. Хүний эрхийг хамгаалах, бэхжүүлэхэд Азийн шүүхийн тогтолцооны гүйцэтгэх үүрэг
  8. Хүрээлэн буй орчин дахь хүний эрхийн хамгаалагчид: Үүсэж буй асуудал ба шийдэл
  9. Бизнесийн хөгжил ба хүний эрх: Хөдөлмөр ба хүрээлэн буй орчин

Та өөрийн товч намтар, хүний эрхийн салбар дахь ажлын туршлагыг англи хэлээр 2019 оны 12 дугаар сарын 25-ны дотор zolzaya@mglbar.mn хаягаар ирүүлнэ үү.  

Чуулга уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ж.Золзаяатай zolzaya@mglbar.mn хаягаар болон 70116004 утсаар холбогдон авна уу.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн