ДОКТОРАНТУУДЫН ЦУВРАЛ СЕМИНАР БОЛНО

2019-12-16 | Уншсан: 369

   2017 оноос “ДОКТОРАНТУУДЫН ЦУВРАЛ СЕМИНАР”-ыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс анхлан санаачлан эхлүүлсэн. Энэ удаагийн семинарт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторант Б.Батчимэг, “Газар эзэмших гэрээ захиргааны гэрээ болох нь” сэдвээр, Дотоод хэргийн их сургуулийн докторант М.Ванчигмаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь иргэний нэхэмжлэл” сэдвээр илтгэл хэлэлцүүлж оролцоно.

   Тус цуврал семинараар докторын зэрэг горилж буй судлаачид өөрийн сэдвээ олон нийтийн дунд хэлэлцүүлэх, санал, шүүмж авах цаашид судалгааны ажлаа сайжруулах, чанаржуулах боломжтой. Мөн хууль зүйн их сургуулиудын докторын зэрэг хамгаалах журамд докторант нь энэ төрлийн семинарт оролцсон байхыг тусгасан байдаг.

   Докторантын цуврал семинар 2019 оны 12 дугаар сарын 19-нд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхимд” 15.00 цагаас эхэлнэ. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн