УЕПГ-аас ном хандивлалаа

2019-12-11 | Уншсан: 1330

   Монголын Хуульчдын холбооноос орон нутгийн хуульчдын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх зорилгоор номын сан байгуулахаар ажиллаж байгаатай холбогдуулан хамтран ажилладаг байгууллагуудаас хууль эрх зүйн ном, судалгааны бүтээлүүдийг бүрдүүлж байгаа билээ. Тус ажлын хүрээнд Улсын ерөнхий прокурорын газраас судалгааны бүтээл, ном, товхимлыг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнхөд өчигдөр (2019.12.10) гардуулан өглөө.

   Ном гардуулах үйл ажиллагаанд Улсын ерөнхий прокурорын Сургалтын төвийн дарга, Хууль зүйн ухааны доктор М.Гантулга, тус төвийн хяналтын прокурор Ц.Мөнхбат нар оролцсон бөгөөд тэд Хуульчдын холбооны цаашдын үйл ажиллагаа болон хуульчдын мэдлэгийг сайжруулах хүрээнд сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллаж, цахим номын сантай болох ажилд дэмжлэг үзэхээ Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх, Тамгын газрын дарга Б.Эрдэнэбадрах нарт уламжилсан юм.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн