ШҮҮГЧДИЙГ ХУУЛЬЧДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ХОРООНЫ ГИШҮҮНД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

2019-12-11 | Уншсан: 903

   Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хорооны 2 шүүгч-гишүүний сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа. Тус хорооны гишүүнд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Монголын Хуульчдын холбооны дүрэмд заасан шаардлагыг хангасан шүүгч зөвхөн өөрийн нэрийг дэвшүүлэх бөгөөд нэр дэвшүүлэх ажиллагаа 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 09:00 цагаас 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 17:00 цаг хүртэл явагдана.

   Нэрээ дэвшүүлэх хүсэлтэй шүүгчид өөрийн товч намтрыг 2019 оны 12 дугаар сарын 13–ны өдрийн 17:00 цагийн дотор Odsurenmba@gmail.com цахим хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, I хороо, Сүхбаатарын нэрэмжит талбай-7, Монголын Хуульчдын холбооны байр, 5 давхар, 506 тоот.

Холбоо барих утас: 70116004, 91002471

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн