ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ ГИШҮҮНД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

2019-12-09 | Уншсан: 1110

   Монголын Хуульчдын холбооны Шалгалтын хорооноос Шүүхийн мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг 11 дүгээр сард явуулж, Хуульчдын холбооны Зөвлөлөөс олонхын санал авсан 3 нэр дэвшигчийн нэрсийг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлээд байгаа бөгөөд Шүүхийн мэргэшлийн хорооны үлдсэн сул орон тоонд нэр дэвшүүлэх ажиллагааг дахин зарлаж байна.

   Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хуульч Та шүүхийн мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнд нэрээ дэвшүүлэхийг хүсвэл удирдамжид заасан өргөдөл, холбогдох бусад баримтыг 2019 оны 12 дугаар сарын 12ы өдөр хүртэл Монголын Хуульчдын холбооны 4 давхар, 403 тоотод авч ирнэ үү.

   Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх үйл ажиллагааны удирдамжтай ЭНД дарж, нэр дэвшигчийн мэдээллийн маягтыг ЭНД-ээс татаж авна уу.

   Дэлгэрэнгүй мэдээллийг 70116364 утсаар Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо хариуцсан мэргэжилтэн /Б.Бямба-Оюун/-тай холбогдож авна уу.

ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРОО

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн