ЭРХҮҮ МУЖИЙН ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТӨВТЭЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2019-12-02 | Уншсан: 378

   Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хороо, Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороо, ОХУ-ны Эрхүү мужийн Эвлэрүүлэн зуучлалын төв хамтран 2019 оны 12 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд сургалт зохион байгуулна.

   Тус сургалтаар Эрхүү мужийн Эвлэрүүлэн зуучлалын төвийн дарга Марианна Николаевна, сэтгэл зүйч Людмила Михайловна, эвлэрүүлэн зуучлагч Игорь Ашотович нар эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаан дахь сэтгэл хөдлөл болоод гэр бүлийн маргааны талаар мэдлэг олгох юм. 

   Тодруулбал, сургалт өнөөдөр “Эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаан дахь сэтгэл хөдлөл” сэдвээр явагдаж байгаа бол маргааш “Эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаан дахь гэр бүлийн маргаан” сэдвийн хүрээнд үргэлжлэх юм.

   Сургалтад 40 гаруй хуульч хамрагдаж байгаа бөгөөд сургалтад хамрагдсан хуульчдад хуульчийн үргэлжилсэн сургалтын нэг багц цаг тооцож, сертификат гардуулах юм.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн