Өмнөговь аймгийн иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өглөө

2019-11-29 | Уншсан: 172

   Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан Өмнөговь аймгийн төрийн болон төсөвт байгууллагууд “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-ийг хуваарийн дагуу зохион байгуулж байгаа бөгөөд хуулийн байгууллагуудын нэгдсэн “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” 2019 оны 11 дүгээр сарын 29-нд Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд боллоо.

   Тус өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны Өмнөговь аймагт дахь салбарын хуульч, өмгөөлөгчид оролцож, иргэдэд өмгөөллийн болон хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй өгч, хууль, эрх зүй гарын авлага, материалыг олгосон байна.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн