ХУУЛЬЧДЫГ "ХҮНДЭТ ТЭМДЭГ"-ЭЭР ШАГНАЛАА

2019-11-25 | Уншсан: 603

   Улс тунхагласны 95 жил, Их эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой, "Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан хүний эрхийг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох хүндтэй үүргээ нэр төртэй гүйцэтгэж, Хуульчдын холбоо, хууль зүйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим хуульчийг шагнаж, урамшууллаа.

   Тодруулбал, Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Энэбишийн Золзаяа, Нийслэл дэх захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Сургалтын хорооны сургагч багш Сосорын Мөнхжаргал, Улсын Ерөнхий Прокурорын газрын Тамгын газрын дарга Очирсүхийн Машбат, Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Болдын Бат-Амгалан, өмгөөлөгч Дашцэрэнгийн Даваа, Энхбатын Долгорсүрэн, Содвоогийн Сувдмаа нарыг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж, шагналыг өнөөдөр гардуулан өглөө.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн