ЭРХҮҮ МУЖИЙН ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТӨВТЭЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

2019-11-18 | Уншсан: 490

   Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хороо, Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороо, ОХУ-ны Эрхүү мужийн Эвлэрүүлэн зуучлалын төв хамтран 2019 оны 12 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд сургалт зохион байгуулах гэж байна.

   Тус сургалтаар Эрхүү мужийн Эвлэрүүлэн зуучлалын төвийн дарга Марианна Николаевна, сэтгэл зүйч Людмила Михайловна, эвлэрүүлэн зуучлагч Игорь Ашотович нар “Эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаан дахь сэтгэл хөдлөл” болон “Эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаан дахь гэр бүлийн маргаан” сэдвээр мэдлэг олгоно.  

   Сургалтад хамрагдсан хуульчдад хуульчийн үргэлжилсэн сургалтын нэг багц цаг тооцохын зэрэгцээ сертификат гардуулах юм.

   Сургалтад оролцох хүсэлтэй хуульчид 70116065 утсаар холбогдож бүртгүүлнэ үү! (Хүний тоо хязгаартай!)

ХӨТӨЛБӨР

 “ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААН ДАХЬ СЭТГЭЛ ХӨДЛӨЛ”

Хугацаа:  2019 оны 12 дугаар сарын 02

Хаана: Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 304 тоот танхимд

Цаг

Сэдэв

Багш

14:30-14:40

  • Эрхүү хотын Эвлэрүүлэн зуучлалын төвийн танилцуулга
  • Асуулт хариулт
  • Сургалтын дүрмийг ярилцана
  • Танилцана
  • Садовникова М.Н.
  • Третьякова Л.М.
  • Арзуманов И.А.

14:40-15:00

  • Сэтгэл хөдлөлийн ойлголт: мөн чанар, бүрэлдэхүүн, үнэ цэнэ, хувь хүний ур чадвар
  • Садовникова М.Н. - Хууль зүйн ухааны Дэд профессор, “Эрхүүгийн эвлэрүүлэн зуучлалын төв”-ийн захирал

15:00-15:20

Цайны завсарлага

15:20 – 16:00

  • Сэтгэл хөдлөлийн “хоосрол”: асуудал болон үр дагавар
  • Арзуманов И.А. - Эрхүү мужийн Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Дэд профессор, Эвлэрүүлэн зуучлагч

16:00 – 16:30

Завсарлага

16:30-17:30

  • Сэтгэл хөдлөлийг гаргах механизм /оролцоонд тулгуурласан/
  • Третьякова Л.М. –“Эрхүүгийн эвлэрүүлэн зуучлалын төв”-ийн сэтгэл зүйч, Эвлэрүүлэн зуучлагч

17:30-18:20

  • АВС. “Сэтгэл хөдлөлийн хайрцаг” /оролцоонд тулгуурласан/
  • Третьякова Л.М. –“Эрхүүгийн эвлэрүүлэн зуучлалын төв”-ийн сэтгэл зүйч, Эвлэрүүлэн зуучлагч

18:20-18:50

  • Асуудал дахь “гал ассан” сэтгэл хөдлөлтэй ажиллах нь
  • Садовникова М.Н. - Хууль зүйн ухааны Дэд профессор, “Эрхүүгийн эвлэрүүлэн зуучлалын төв”-ийн захирал

18:50-19:00

  • Сургалтын төгсгөл. Тусгал.
  • Садовникова М.Н.
  • Третьякова Л.М.
  • Арзуманов И.А.

       

“ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААН ДАХЬ ГЭР БҮЛИЙН МАРГААН”

Хугацаа:  2019 оны 12 дугаар сарын 03

Цаг

Үйл ажиллагаа

Багш

09:00-09:10

  • Харилцан ярианд эерэг суурийг бий болгох
  • Садовникова М.Н.
  • Третьякова Л.М.
  • Арзуманов И.А.

09:10-10:00

  • Гэр бүлийн маргааны онцлог
  • Арзуманов И.А. - Эрхүү мужийн Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Дэд профессор, Эвлэрүүлэн зуучлагч

10:00-10:20

Цайны завсарлага

10:20 – 11:30

  • Гэр бүл нь систем: асуудал, маргаан, даалгавар
  • Гэр бүлийн харилцааны хөгжлийн үе шат
  • Третьякова Л.М. –“Эрхүүгийн эвлэрүүлэн зуучлалын төв”-ийн сэтгэл зүйч, Эвлэрүүлэн зуучлагч

11:30 – 12:00

  • Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх онцлог
  • Эцэг эхийн маргаан дахь хүүхэд
  • Садовникова М.Н. - Хууль зүйн ухааны Дэд профессор, “Эрхүүгийн эвлэрүүлэн зуучлалын төв”-ийн захирал

12:00-13:00

Завсарлага

13:00-13:20

  • Маргаанаас урдьчилан сэргийлэх хүчин зүйл буюу эцэг эхийн үүрэг, роль
  • Третьякова Л.М. –“Эрхүүгийн эвлэрүүлэн зуучлалын төв”-ийн сэтгэл зүйч, Эвлэрүүлэн зуучлагч

13:20-13:50

  • Харилцан ярианы стратеги
  • Садовникова М.Н. - Хууль зүйн ухааны Дэд профессор, “Эрхүүгийн эвлэрүүлэн зуучлалын төв”-ийн захирал

13:50-14:00

  • Сургалтын төгсгөл. Тусгал. Сертификат гардуулах үйл ажиллагаа
  • Садовникова М.Н.
  • Третьякова Л.М.
  • Арзуманов И.А.

 

Сургагч багш:

Садовников Марианна Николаевна 

  • Хууль зүйн ухааны дэд профессор
  • Мэргэжлийн эвлэрүүлэн зуучлагч
  • Холбооны төсвийн байгууллагын “Холбооны эвлэрүүлэн зуучлалын институт” дахь нөхөн сэргээх туршлага болон эвлэрүүлэн зуучлалын салбарын Олон нийтийн зөвлөлийн гишүүн
  • ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн Олон нийтийн зөвлөлийн гишүүн
  • Эрхүү мужийн нутаг дахь хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн Мэргэжлийн зөвлөлийн гишүүн
  • “Эрхүүгийн хүний эрхийг хамгаалагч залуучуудын сан” ТББ-ын захирал,
  • “Эрхүүгийн эвлэрүүлэн зуучлалын төв” давхар мэргэжил олгох төрийн бус байгууллагын захирал
  • Зохиогч, бизнесийн болон сэтгэл зүйн тоглоомын технологийг хөгжүүлэгч.

Третьякова Людмила Михайловна

  • Мэргэжлийн эвлэрүүлэн зуучлагч
  • Сэтгэл зүйч – зөвлөгч
  • Шинжээч
  • Хүүхдийн практик сэтгэл зүйч
  • Кинологич – сургагч
  • Ялтан болон харгалзагч нарын сэтгэл зүйч
  • Үндэсний эвлэрүүлэн зуучлалын байгууллагын гишүүн
  • Зохиогч, бизнесийн болон сэтгэл зүйн тоглоомын технологийг хөгжүүлэгч.

Арзуманов Игорь Ашотович 

  • Соёлын ухааны доктор
  • Философийн ухааны дэд профессор
  • Эрхүү мужийн Их сургуулийн Хууль зүйн сургуулийн дэд профессор
  • Мэргэжлийн эвлэрүүлэн зуучлагч.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн