ШИНЭ ХУУЛЬЧИД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

2019-11-18 | Уншсан: 897

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн 297 дугаар тушаалаар тус холбооны гишүүнээр элсүүлсэн 29 шинэ хуульчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг 2019 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр “Хуульчдын танхим”-д зохион байгууллаа.

   Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх, Зөвлөлийн гишүүн, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна, Зөвлөлийн гишүүн, УЕПГ-ын Сургалтын төвийн хяналтын прокурор Г.Оюунболд, Зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Д.Цэндсүрэн, Р.Булгамаа, Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд нарын зочид оролцсон. Тэд тангараг өргөх ёслолын үеэр шинэ хуульчдад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ гардуулж, баяр хүргэн, цаашдын ажилд нь амжилт хүссэн юм. 

   Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцэж батламж авсан иргэн нь батламжаа авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор Хуульчдын холбоонд гишүүнээр элсэх өргөдлөө гаргах ёстой. Үүний дагуу Хуульчдын холбооны гишүүнээр элсэх өргөдлийг тус холбооны Тамгын газар 2019 оны есдүгээр сарын 16-ны өдрөөс авч эхэлсэн бөгөөд гишүүнээр элсэх өргөдлөө гаргасан 198 эрх зүйчийг Холбооны гишүүнээр элсүүлж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгоод байна. Гишүүнээр элсэх өргөдлийг 2019 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийг хүртэл хүлээн авна.

 

 

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн