ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛНА

2019-11-13 | Уншсан: 770

Гүйцэтгэх ажил:Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод хууль зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр гарын авлага боловсруулах болон сургалт явуулах үндэсний зөвлөх

Ажиллах хугацаа:6 сар

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2019 оны 11 дүгээр сарын 22

ОУХЭЗБ-ЫН ТУХАЙ

Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (ОУХЭЗБ) нь эрх зүйн шинэтгэл хийх, институцыг бэхжүүлэх чиглэлээр засгийн газар болон иргэдийг чадавхжуулах замаар энх тайван, шударга ёс, тогтвортой хөгжил, эдийн засгийн боломжийг дэмжин ажилладаг. ОУХЭЗБ нь Канад Улсын Гадаад Хэргийн яамны дэмжлэгтэй “Жендэрт суурилсан хүчирхийлэл/Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” (2019-2022) төслийг хэрэгжүүлж байна. 

ОУХЭЗБ-ын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.idlo.int цахим хуудас болон төслийн фэйсбүүк @IDLOmongol хуудаснаас авна уу.

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ

Үндэсний зөвлөх нь хуульч, өмгөөлөгчдийг ГБХ-ийн хохирогчдод хууль зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр, харин ИНБ-уудын төлөөлөл, бусад үйлчилгээ үзүүлэгчдийг ГБХ-ийн хохирогчдод эрх зүйн анхан шатны зөвлөгөө/мэдээлэл, холбон зуучлах үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай арга зүйд сургана. Энэ ажлыг 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд гүйцэтгэх ба энэ нь дараах үүрэг даалгавартай байна. Үүнд:

  • Гарын авлагын дагуу Сургагч багш бэлтгэх сургалтанд бусад зөвлөхийн хамтаар багшилж, удирдан чиглүүлэх;
  • ГБХ-ийн хохирогчдод хууль зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгчдийн сургалтын хөтөлбөр, гарын авлагыг Монголын хуульчдын холбоогоор магадлан итгэмжлүүлэх;
  • Төслийн менежерт ажлын үйл явцыг тайлагнана.

​​​​​​​ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

Боловсрол

  • Эрх зүйн магистр болон түүнээс дээш зэрэгтэй. Докторын /PhD/ зэрэгтэй бол давуу тал болно.

Ажлын туршлага

  • Хуульч, өмгөөлөгч эсхүл хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагын ажилтнуудад сургалт зохион байгуулсан туршлагатай;
  • Хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагын ажилтнуудад зориулсан сургалтын материал, гарын авлага, удирдамж боловсруулсан туршлагатай;
  • ГБХ-ийн хохирогчид хууль зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай.

Техникийн ур чадвар:

  • ГБХ-ийн гэрч, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх зарчмууд, олон улсын сайн туршлагын талаар мэдлэгтэй;
  • ГБХ-тэй тэмцэх тухай Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журам, тогтолцооны талаар мэдлэгтэй;
  • Microsoft Word, Excel, PowerPoint зэрэг програм хангамжийг сайтар эзэмшсэн. Мэдээлэл харилцааны технологийн бусад програм хангамж, интернетийг ашиглах чадвартай.

Хэлний мэдлэг:

  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы чадвартай.

Нэмэлт ерөнхий шаардлага:

  • Бичгийн болон харилцааны өндөр чадвартай.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Сонирхсон хүмүүс өөрийн намтар (CV), өргөдлийг (cover letter) ОУХЭЗБ-ын төслийн нэгж рүү osukhbaatar@idlo.int- хаягаар ирүүлнэ үү.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн