ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУУЛЬЧИД ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА

2019-11-05 | Уншсан: 461

   Монголын Хуульчдын холбоо нь үнэт цаасны зах зээлд оролцогчдод хууль зүйн зөвлөгөө өгөх хуульчдад эрх олгох сургалтыг зохион байгуулахаар Санхүүгийн зохицуулах хороотой хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна.

   Тус гэрээний дагуу үнэт цаасны зэх зээлд үйлчилгээ үзүүлэх хуульчдад эрх олгох сургалтын хоёрдугаар ээлжийг 2019 оны есдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус сургалтад Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн “Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн түүх, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага” сэдвээр, Үнэт цаасны газрын ахлах референт Ж.Эрдэмзаяа “Хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн”, “Үнэт цаасны зах зээлийн дэд бүтцийн байгууллагууд” сэдвээр, Үнэт цаасны газрын ахлах референт Ц.Цэрэнтогтох “Хөрөнгө оруулалтын сангийн эрх зүйн зохицуулалт” сэдвээр, “MDS Khanlex” хуулийн фирмийн партнер Д.Дүгэржав “Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалт”, “IOSCO-ийн зарчмууд” сэдвээр, хуульч Ч.Баяртуул “Компанийн тухай хуулийн хэрэглээ, ач холбогдол”, “Компанийн засаглал, мэдээллийн ил тод байдал” сэдвээр, “BDO аудит” ХХК-ийн захирал Г.Баянмөнх “Хөрөнгийн зах зээл: Аудит, үнэлгээний эрх зүйн зохицуулалт, практик” сэдвээр, хуульч, өмгөөлөгч Б.Баасандорж “Компанийг өөрчлөн байгуулах хууль эрх зүйн зохицуулалт, хэрэгцээ, шаардлага, гадаад улсуудын эрх зүйн зохицуулалтын чиг хандлага” сэдвээр тус тус хичээл заасан. 

   Сургалтад нийт 42 хуульч хамрагдсан бөгөөд эрх олгох шалгалтад 35 хуульч тэнцэж, гэрчилгээгээ өнөөдөр гардан авлаа. Шалгалтад тэнцсэн хуульчдын гэрчилгээг Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд гардуулан өгч, цаашдынх нь ажилд амжилт хүссэн.

   Гэрчилгээ авсан эдгээр хуульч нь үнэт цаасны зах зээлд оролцогчдод хууль зүйн зөвлөгөө өгөх эрхтэй болж буй юм.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн