МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ГИШҮҮД ЯПОНЫ ӨМГӨӨЛӨГЧДИЙН НЭГДСЭН ХОЛБООНООС ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2019-11-04 | Уншсан: 966

   Японы өмгөөлөгчдийн нэгдсэн холбоо, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо хооронд гурван талт хамтын ажиллагааны санамж бичгийг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан билээ.

   Тус санамж бичгийн хүрээнд Японы Өмгөөлөгчдийн нэгдсэн холбооноос Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүдэд зориулан 2019 оны 10 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд Токио хотод “Гэр бүл салалт”, “Хөрөнгө хуваалт”, “Хүүхдийн асрамж” сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа. Тус сургалтад Монголын Хуульчдын холбооны гишүүн Б.Гүнтэвчимэг, Г.Гантогтох, С.Отгонгэрэл, С.Санжаажамц, Д.Жамъяндагва, Б.Мөнхбаяр, С.Баянмөнх, С.Ганхуяг, Э.Золзаяа, П.Эрхэмбаяр, Д.Ганчимэг, Б.Лхагвасүрэн, З.Жаргалмаа, Э.Чингис нарын 14 хуульч оролцсон.

   Сургалтын үеэр өмгөөлөгч П.Эрхэмбаяр “Монгол Улс дахь гэр бүл салалтын үед хөрөнгө хувааж буй байдал” сэдвээр илтгэл хэлэлцүүлсний зэрэгцээ сургалтад хамрагдсан хуульчид Токио хот дахь Гэр бүлийн шүүхийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн