ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ӨНӨМӨНХ УЛСЫН ДЭЭД ШҮҮХ, УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2019-10-31 | Уншсан: 1110

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх өчигдөр (2019.10.30) Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн, Улсын Ерөнхий прокурорын орлогч С.Алиманцэцэг нартай уулзлаа.

   Уулзалтын үеэр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн залуу хуульчдаа бэлтгэх, чадавхжуулах талаар нэгдсэн бодлого барьж, хуульчдын нийгэм дэх нэр хүндийг өсгөхөд анхаарч ажиллах хэрэгтэйг онцлон тэмдэглэсний зэрэгцээ Хуульчдын холбооны үйл ажиллагааг цаашид дэмжин ажиллахаа илэрхийлсэн.

  Улсын Ерөнхий прокурорын орлогч С.Алиманцэцэгийн хувьд бусад хуульчдын төлөөлөл Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсонд сайшаалтай байгааг тэмдэглээд, тэдний эрхийг хамгаалахад онцгойлон анхаарах хэрэгтэйг уламжилсан. Мөн тэрбээр Ерөнхийлөгч асан Ж.Хунан нь өөрийн бүрэн эрхийн хугацаанд Холбооны гадаад харилцааг өндөр түвшинд авчирсаныг дурдаад улам өргөжүүлэн ажиллахыг зөвлөсөн юм. Түүнчлэн “Миний хувьд Хуульчдын холбоо байх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Цаашид Прокурорын холбоотой хамтарч ажиллах боломжтой” хэмээлээ.

 

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн